Орон сууцны үнэ 2.7 хувиар буурчээ

Нийслэлд борлуулагдаж буй шинэ болон хуучин орон сууцны үнэ өмнөх сарынхтай харьцуулбал дунджаар 2.7 хувиар буурсан статистик үзүүлэлт гарчээ. Гэвч макро эдийн засгийн байдал сайнгүй байгаатай холбоотойгоор банкууд зээлийнхээ шалгуур үзүүлэлтийг улам өндөрлөснөөс иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Түүнчлэн найман хувийн хөнгөлөлттэй зээл зогсохоос өмнө гэж яаран өндөр үнээр байр авсан иргэд сар бүр банкны зээлээ арай ядан төлж, заръя гэхээр алдагдалд орох гэсэн хямралд ороод байгаа ажээ.

Жил бүрийн эцсээр орон сууцны эрэлт багасдаг тул дагаад үнэ буудаг. Энэ жилийн хувьд мөн буурсан ч улс орны хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь бусад жилүүдээс харьцангуй илүү буурахад нөлөөлж байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ