Оюутнууд нөхөн олговроо шаардаж байна

Олон улсын оюутны эрхийн өдрийг тохиолдуулан Монголын оюутны холбоо оюутнуудтай Хотын захиргааны гадаа жагсаж байна.
Тэд өөрсдийн эрх ашгаа хамгаалах үүднээс ийнхүү жагсаж байгаа гэнэ. Учир нь оюутнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэхний нөхөн олговрыг бүрэн олгохыг шаардаж байгаа юм. Энэ шаардлагаа тэд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүргэж байгаа ажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ