Судалгааны ажилтанг хөнөөсөн этгээд хэрэг хүлээх чадвартай нь тогтоогджээ

Судалгааны ажилтанг хөнөөсөн Ц.Батхүү гэгч этгээд хэрэг хүлээх чадвартай болохыг СЭМҮТ-өөс тогтоожээ. Тиймээс Орхон аймгийн цагдаагийн газраас Ц.Батхүүд бусдын амь насыг санаатайгаар хохироосон зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж, прокурлрын байгууллагад шилжүүлсэн байна. Прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээр болсон гэж Орхон аймгийн прокурорын газрын дарга Ж.Мөнхжаргал мэдээллээ.

Ц.Батхүү нь өнгөрсөн есдүгээр сарын 22-ны орой Хөдөлмөрийн яамны судалгаа хийж явсан Орхон аймгийн Статистикийн ажилтанг хөнөөсөн юм. Уг хэрэг Баян-Өндөр сум /Эрдэнэт хот/-ын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дээр 17 цагийн орчим гарсан байдаг.

Хэрэг гарсан даруйд Ц.Батхүүг сэтгэцийн өвчтэй байж болзошгүй гэж мэдэгдэж байсан. Улмаар Улаанбаатар хотод СЭМҮТ-ийн хуулийн тасагт шилжүүлээд байсан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ