“School police ДЭВЖЭЭ-2014” тэмжээн зохион байгуулагдаж байна

Нийслэлийн 9-н дүүргийн Ерөнхий боловсролын 213 сургуульд “School police” эргүүл ажиллаж байна. Энэхүү эргүүл нь сургуулийн ойр орчимд хүүхдийг аливаа тохиолдож болзошгүй эрсдэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эцэг эхчүүд хувиар гарган жижүүрлэн гүйцэтгэдэг.

Хууль зүйн яам, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байгаа “School police ДЭВЖЭЭ-2014” тэмжээний эхний үе шат нь Нийслэлийн 9-н дүүргийн хэмжээнд дүүрэг тус бүрд зохион байгуулсан бөгөөд, эцсийн шатны шалгаруулалт 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд 9-н дүүргийн 9 шилдэг баг оролцож байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулсанаар эцэг эх, багш хүүхдүүдэд “School police” эргүүлийн ач тусыг таниулах, эргүүлийн сайн туршлага, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилготой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ