Хулгайчийг барих гэж байгаад хутгалуулжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших иргэн А-гийн амины орон сууцны хаалгыг эвдэн орж, хулгай хийсэн хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарсан байна.

Уг хэргийг мэдсэн хөрш Б цагдаагийн байгууллагад дуудлага өгч, гэмт этгээдийг саатуулах үед хулгайч Б-ийн шилбэ өвдөг зэрэг газруудад нь 5-6 удаа хутгалсан байна.

Гэмт хэргийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд оршин суух 38 настай Д гэгч үйлдсэн гэнэ. Одоогоор уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ