Манай эмэгтэй сагсчид медалийн төлөө тоглоно

Азийн элсний спортын наадам Тайланд улсын аялал жуулчлалын Пукет хотноо үргэлжилж байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8 улсын баг өрсөлдөж байгаагаас өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд болно.
Манай эрэгтэйчүүд шөвгийн наймд Катартай, эмэгтэйчүүд мөнгөн медалийн төлөө Тайваний багтай тоглох гэж байна. Өнөөдөр манай эрэгтэй сагсчид “А” хэсэгт таван хожил авсан Катарын багтай тоглох бол эмэгтэй баг маань мөнгөн медалийн төлөө Тайваний багтай тоглоно. Катарын залуусыг хожвол шилдэг дөрвөн багт үлдэж, медалийн төлөө өрсөлдөх юм. Тайваний эмэгтэйчүүдийн хувьд Тайланд, Туркменистан, Непалийн багуудыг хожиж, хэсгээ тэргүүлжээ.
Эмэгтэй багуудаас хагас шигшээд БНХАУ, Тайланд, Тайвань болон Монгол Улсын багууд шалгараад байна.
Тоглолт Улааанбаатарын цагаар 11.00 цагаас эхлэх юм байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ