“Хайрын гар” аянд 500 оюутан нэгдлээ

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүчирхийллийн учир шалтгаан, хор хохирол, үр дагаврыг нийгэмд таниулах мөн урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгоходоюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ХАЙРЫН ГАР” цугларалтыг зохион байгууллаа.
Энэхүү сайн дурын аянд нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын 500 сайн дурын идэвхитэн оюутан залуучуудыг хамруулжээ.
Аяны хүрээнд Нийслэлийн иргэний танхимд “Хайрын гар” сайн дурын цугларалт хийж, Чингисийн талбайд аяны логог сурталчлах, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг сурталчилсан материал тараах зэрэг үйл ажиллагаа боллоо гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ