Нийслэлд томуу, томуу төст өвчин ихсэж байна

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт нийт 72,854 хүн хандсаны 5524 (7.6%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1.1 хувиар нэмэгджээ.

Үүнийг дүүргээр нь авч үзвэл Багануур дүүрэгт 7.8 хувь, Багахангай дүүрэгт 7.5 хувь, Баянгол дүүрэгт 2.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.8 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. Хүүхдийн түргэн тусламжид 1825 дуудлага ирсний 764 тохиолдол буюу 41.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ