Тэсэлгээний бодис тэсэрч хүн гэмтжээ

Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ багийн нутаг дахь Гянтболдын уурхайн агуулахаас иргэн Л нь Хятад иргэний хамт тэсэлгээний бодис гаргаж байтал бодис тэсэрсний улмаас гэмтжээ. Гянтболдьг сүүлийн үед дэлхийн хэмжээнд стратегийн чухал ашигт малтмалд тооцдог болоод байгаа. Гэвч манай уул уурхайн салбарт хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрмийг хэрэгжүүлэхгүйгээс үүдэлтэй ноцтойхэрэг, зөрчил гарсаар байна.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гэдэг газар Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5-р багийн харьяат иргэн А “Норд бенз” автомашины доогуур орж түлш татуулж байжээ. Энэ үед нь тус багийн иргэн Т автомашиныг өнхрүүлж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.
Эдгээр хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ