Газар өмчлөлийн дахин сонгон шалгаруулалт дууссан

Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил 2016 он хүртэл үргэлжилж, тухайн үед Монгол Улсын нийт хүн амын 1.1 сая иргэн гэр бүлийн хэрэгцээний газартай болно гэсэн судалгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргасан.

НИТХ-ын 2013 оны 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон.

Цахим системээр газар өмчлөлийн ажлыг эхний ээлжийн 5 байршилд явуулж дууссан. Харин цахим системээр сонгогдсон буюу газар өмчлөн авах эрхтэй болсон зарим иргэд заасан хугацаанд харъяа дүүрэгтээ хандан өргөдлөө өгөөгүй учраас сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож дахин сонгон шалгаруулалт явуулж байна. Өчигдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт 2043 иргэн заасан хугацаандаа өргөдлөө өгөөгүй тул дахин сонгон шалгаруулалтыг сонгогдоогүй иргэдийн дунд явуулсан юм. Энэхүү дахин сонгон шалгаруулалтад хамрагдаж сонгогдсон иргэд хоёр долоо хоногийн дотор тухайн байршлын харъяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөх шаардлагатай юм.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 11174 иргэн цахим системээр сонгогдож газар өмчлөн аваад байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ