Нийтийн тээвэр ухаажвал замын түгжрэл буурна гэв

Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах чиглэлээр гарц шийдэл тодорхойлох “Хотын шийдэл” форум болсон. Тус форумд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх чухал аргуудын нэг бол хүн бүр машины хэрэглээнээсээ татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болох гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал онцолж байлаа. Тиймээс Хотын захиргаа, Засгийн газартай хамтран машины хэрэглээг бууруулах бодлого баримталж, ухаалаг тээврийн хэрэгслийн системийг ирэх 04 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхлэх гэж байна.

Нийтийн тээвэр ухаалаг системд шилжсэнээр иргэд автобусаар тогтмол цагийн хуваарийн дагуу үйлчлүүлж, цахим тасалбарын картаар зорчиж, гар утас, автобусны буудлын электрон самбарыг ашиглан автобусны цагийн хуваарь, байршлыг харах боломжтой болно. Ингэснээр иргэд машины хэрэглээнээсээ татгалзаж, Ухаалаг автобусыг сонгон үйлчлүүлж, замын ачааллыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө хэмээн тооцож байгаа юм.

Улаанбаатар хотод 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн статистик судалгаа байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ