Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн

Баруун болон төвийн нутгтаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна . Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ