Б.Билгүүдэй хүүд Өвөрмонголчууд хандивын гараа сунгаж байна

Бээжин хотод эмчлүүлж байгаа Б.Билгүүдэй хүүд халуун сэтгэлт Өвөрмонголчууд хот хөдөө аймаг, сум бүрээс хүүхэд, хөгшидгүй хандивын гараа сунгаж байна. Урьдын дунд хошууны нийгэмлэг, Монгол үндэстний сургуулийн багш нар 25030 юань, Өрөмч хотын Шин хуо лиао еүэнь байгууллагаас 37250 юань, Хөх хотын Шин хуо лиао еүэнь байгууллага 13550 юань гэх мэтээр маш олон хувь хүн, албан байгууллагууд оюутан, сурагчид хандив өргөсөөр байна.

Өнөөдөр Бээжин хотын "Анд" клубт 14:00 цагаас хандивын тоглолт эхэлнэ. Тоглолтод Өвөрмонголын алдартнууд Магтаал, Давшилт, Цэцэнбилгүүн, Арслан, Шилийн -Болор, Бугат хотын Хэй жү ма хамтлаг, Хорчин эгч дүүс зэрэг уран бүтээлчид оролцоно. Энэхүү үйл ажиллагааг гол зохион байгуулагчаар Бээжин дэх Өвөрмонголчуудын “Наран хүн” нийгэмлэг ажиллаж байгаа юм. Б.Билгүүдэй хүүд туслахаар Өвөрмонголчууд хятад хэл, уйгаржин монгол бичгээр бичсэн хандивын заруудыг тарааж маш эрчимтэй ажилласаар байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ