Монгол аваргуудын тулаан бүхнийг шийднэ

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё Японы Фүкүока хотноо үргэлжилсээр байна. Кюүшюү башёгийн 13 дахь өдөр 69 дэх аварга ёкозүна Хакүхо М.Даваажаргал шийдвэрлэх барилдаанаа озэки Котошёогикүтэй хийн уватанаге мэхээр 12 дахь даваагаа авсан юм.

Харин ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Какүрюү М.Анандтай барилдан ерикири мэхээр түлхэн гаргасанаар 10 дахь даваагаа аван өөрийн боломжоо хадгалан үлдлээ.Шинэ сэкивакэ Ичиножёо А.Ичинноров өнөөдөр 10 даваад байгаа маэгашира Точиношинтой барилдан долоо дахь даваагаа авсан юм. Одоо түүнд сэкиваке цолоо хадгалан үлдэхэд нэг даваа дутуу байна.

Башёг ёкозүна Хакүхо нэг унаатай тэргүүлж, ёкозүна Какүрюү М.Ананд удаалж байна. Тэдний ард ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато, маэгашира Точиношин нар гурван унаатай бичигдэж байгаа юм.

Маргааш Хакүхо-Харүмафүжи хоёр барилдах бол Какүрюү-Котошёогикү нар тулна. Мөн Ичиножёо хашир озеки Кисенасатотой барилдана. Тэрбээр давбал тавин хувиа хийх юм.

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

СЭТГЭГДЭЛ БИЧИХ