“Хөгжлийн түлхүүр бидний гарт” хүүхдийн VII чуулган зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс“Хөгжлийн түлхүүр бидний гарт” хүүхдийн VII чуулганыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Хан-Уул дүүрэг “ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийн санаа бодлыг тусгахад чиглэх бөгөөд тус чуулган нь тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг өөрийн оролцоонд тулгуурлан хэлэлцэж,тодорхой шийдвэр гаргах,дүүргийн Хүүхдийн холбоог чадавхжуулах үндсэн зорилготой.

Чуулганд :
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батбилэг

-Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Азжаргал
-Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган
-Дэлхийн Зөн Хан-Уул Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Менежер О.Саранцэцэг -“Хувь хүний хөгжлийн институт”-ын сургагч багш Н.Жаргалсайхан нар хүрэлцэн ирлээ.

Чуулганд төрийн болон төрийн бус өмчийн 19 сургуулийн 202 төлөөлөгч оролцож, өөрт тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж санал “Зөвлөмж”-ийг боловсрууллаа. Энэхүү зөвлөмжийг дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн даргад хүргүүлэх юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ