Хээрийн түймэрт нэг хүн амиа алджээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сарын 19 -нөөс 20-нд шилжих шөнө хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас 11 айлын гэр шатаж, нэг хүн амиа алдаж, нэг хүн түлэгджээ. Түймрийн шалтгааныг тодруулахаар тус аймгийн цагдаагийн хэлтэс болон Онцгой байдлын газар ажиллаж байна.
Ихэнх нутгаар хур тунадас бага, хуурайшилт ихтэй байгаа тул иргэд ой, хээрийн түймрийн аюулаас болгоомжлохыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ