Хоёр компани ОХУ-д мах экспортлох зөвшөөрөл авчээ

Мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх хүссэн найман компани зөрчил, дутагдлаа арилгаж эхэлсэн талаар албаныхан мэдээлж байна. Эдгээр компаниудадмахаа шулах, савлах орчны ариун цэврийг сайжруулах шаардлага тавиад байгаа юм. ОХУ-ын Хяналтын байгууллага үйлдвэрүүдийн мал төхөөрөх орчин шаардлага хангасан байх талаар онцолж байсан аж.

Шалгалтад нийт 12 үйлдвэр хамрагдсан бөгөөд "Эрдмийт", "Преком" компаниуд ОХУ-д мах экспортлох зөвшөөрөл авсан бол хоёр компанид татгалзсан хариу өгчээ.

Монгол УлсОрос, Хятад, Вьетнам, Кувейт улсуудад мах экспортолж байгаа. Харин Япон улсад дулааны аргаар боловсруулсан мах экспортлох гэрээ байгуулсан байна. Энэ оны III улиралд компаниудаас нийт 37 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлт ирсэн ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ