"Иргэний андгай өргөх ёслол" өнөөдөр болно

Монгол бахархлын өдөр, Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдрөөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Залуучуудын холбоо хамтран Монголын хүүхдийн ордонд “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгуулах гэж байна.

16 нас хүрч буй охид хөвгүүд энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлдэг билээ.

Үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон хүндэт зочид, шилдэг залуусын төлөөлөл сурагч бүрт “Иргэний үнэмлэх бүхий-Батламж”-ийг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах аж.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ