12 настай хүү хүн буудаж аминд нь хүрчээ

АНУ-ын Кливлэнд хотын оршин суугч 12 настай В гэгч өчигдөр 15.00 цагийн үед гудамжаар явж байсан 27 настай Хэн Томигийн аминд хүрч, хоёр хүн гэмтээсэн байна.
Оршин суугчид “Гартаа буу барьсан өсвөр насны хүү замдаа тааралдсан хүнээ буудаж байна” хэмээндуудлага өгснөөр цагдаагийн ажилчид тус газар очиж, хүүгийн эсрэг нулимс асгаруулагч хэрэглэж баривчилсан аж. Хүүгийн эцэг эх нь Нью Йорк хот руу явцгаасан бөгөөд тэрбээр гэртээ ганцаараа байжээ.
Цагдаагийнхан хүүгээс ямар шалтгаанаар гэрээсээ буу хулгайлж, гэмгүй залуугийн аминд хүрсэн шалтгааныг нь асуухад тэрбээр “Зүгээр л хүн алах ямар байдгийг мэдэхийг хүссэн юм” гэж хариулжээ.
Тэрбээр сургуульд өөрийг нь үргэлж дарамталдаг 13 болон 15 настай хоёр хүүг хороохоор төлөвлөж, аавынхаа бууг хулгайлсан гэж сэтгэл зүйчид ярьжээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ