Цонжинболдогт АХА тэмцээн зохиогдож байна

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Өөрөөр хэлбэл Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархалын өдөр тохиож байгаа билээ. Их хааныхаа мэндэлсэн энэхүү өдөрт зориулж Чингис хааны хөшөөт цогцолборт асуулт хариултын АХА тэмцээний тусгай дугаарыг явуулж байгаа аж.
Уг тэмцээнээр Монголын түүх, Чингис хаантай холбоотой асуултууд бэлтгэн асууж байгаа гэнэ. Бүх нийтийн амралтын энэхүү өдөр Цонжинболдог толгой дахь Чингис хааны хөшөөт цогцолборт хөл хөдөлгөөн ихтэй байна.

У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ