Монголын түүх, соёлын судалгааг баяжуулна

“Хэл бичгийн Их мэргэдийн баяр” арга хэмжээний хүрээнд Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Онходын Жамъян гүнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Хурлын үеэр “Жамъян гүн ба дэлхийд данстай өв соёл” гэсэн үзэсгэлэн гарах юм. О.Жамъян гүнгийн Сангийн Яамны сайд, Ардыг Гэгээрүлэх яамны сайд, манай Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болсон Судар бичгийн хүрээлэнгийн дарга зэрэг төр, нийгмийн өндөр алба хашиж байв. Тэрээр Монгол Улсад Номын сан, Музей, Архивын хэргийг үүсгэн байгуулж, бичиг үсэгт ард олныг тайлах үйл хэргийг манлайлж, Монгол Улсад Европ ёсны шинжлэх ухааныг хөгжүүлж, гэгээрэл, боловсролыг өргөтгөхөд онцгой хувь нэмэр оруулсан хүн билээ.

Тиймээс өнөөдрийн хурлаар орчин үеийн Монголын түүх, соёл, хэл шинжлэлийн салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачидтүүний хойч үедээ үлдээсэн түүх, соёлын үнэт өв, туурга тусгаар Монгол Улсын түүхийн зангилаа зэрэг асуудлаар өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулах, санал солилцох, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд оруулах замаар шинжлэх ухааны шинэ мэдлэгээр Жамъян судлал, ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, соёлын судалгааг баяжуулах ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ