Төв цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулна

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулах тухай” А/978 дугаар захирамж гаргав. Үүнд, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний зардлыг шийдвэрлэсэн байна. Тус ажлыг хийхэд шаардлагатай 6.0 тэрбум төгрөгийг ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Харин хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт, нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгожээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ