Г.Сарангэрэлийн гомдлыг нөгөөдөр хэлэлцэнэ


Хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан хоригдож буй Г.Сарангэрэлийн гомдлыг нөгөөдөр буюу энэ сарын 26-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэнэ. Г.Сарангэрэлд хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон. Гэвч тэрээр өөрийгөө хэлмэгдсэн гэж үзэн Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Г.Сарангэрэлийг өнгөрсөн гуравдугаар сард гурван найз охины хамт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд үйлдэл дээр нь саатуулсан. Харин Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар үүнийг зохион байгуулалттай гэмт хэрэг байсан гэж үздэг.Учир нь ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт болон Эрүүгийн цагдаагийн газрын хурандаа нар хуйвалдан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг суудлаас нь унагахын тулд Г.Сарангэрэлийг "өгөөш" болгон ашигласан гэж үздэгээ байнга илэрхийлдэг юм. Г.Сарангэрэл нь Х.Тэмүүжингийн "нялх амраг" гэгддэг билээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ