Монгол залуу “Asian best model” болжээ

Сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнхийн хүү Т.Энхтүвшин Монгол бахархлын өдрөөр Сингапурт болсон 36 орон оролцсон Азийн мистер залуу шалгаруулах тэмцээний хоёрдугаар байрт оржээ.

Сингапурт болдог “Мистер ази” тэмцээн нь 13 дахь жилдээ болсон бөгөөд Монгол залуу анх удаагаа хоёрдугаар байрт шалгарсан аж.

Мөн Asian best model , Best photogenic модель гэсэн гурван шагнал давхар хүртсэн байна. Улмаар Сингапурын дэлхийд долоон салбартай алдарт загварын агентлагт найман сар ажиллах гэрээ хийжээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ