“Манлайлагч гэр бүл-2014” амжилттай зохиогдлоо

Монголын Улсын Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо, Шинэ Үеийн Залуу Сэтгүүлчдийн Холбоо, Дэлхийн Монгол Туургатан гэр бүлийн төв хамтран “Манлайлагч гэр бүл-2014” хүндэтгэлийн арга хэмжээг 11 сарын 23-нд амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд Монголын манлайлагч 400 гаруй гэр бүл оролцсон бөгөөд тэдний дундаас ажил үйлс, үр хүүхдээ үлгэр жишээ өсгөж, гэр бүлийн халуун дотно уур амьсгалаараа бусдыгаа манлайлсан шилдэг 20 гэр бүлийг шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Мөн арга хэмжээний үеэр гэр бүлүүд хоорондоо танилцаж халуун дотно яриа өрнүүлэн үзэл бодлоо хуваалцаж, лекц сонч, урлаг соёлын тоглолт үзэж сонирхсон юм.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ