Прокурорууд ШШГЕГ-ын харъяа хорих 461-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа


2014 оны 11-р сарын 17-нд эхэлсэн Прокурорын байгууллагын Төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцогчид хөтөлбөрийн дагуу 2014 оны 11-р сар 21-ны өдөр ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Танилцах арга хэмжээндаймаг, нийслэл,дүүргийн прокурорууд болон прокурорын орлогчид, сум дундын прокурорийн газрын ахлахууд, хяналт тавьдаг прокурорууд зэрэгнийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйявсан юм.
Цагдан хорих 461-р ангийн үйл ажиллагаатай танилцах үеэр ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга хурандаа Б.Нямшгомбо, ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга хурандаа Б.Сэр-Од,ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангийн дарга хурандаа Д.Дамдинцэрэн, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга н.Алтанбагана нар байлцаж прокуроруудадшалган нэвтрүүлэх байр болон цагдан хорих байрны цагдан хоригдох өрөө тасалгаатай танилцууллаа.
Түүнчлэн уулзалт зохион байгуулж энэ үеэр ШШГЕГ-аас өөрийн байгууллагынбодлого чиглэл цаашид хийх ажлынталаар танилцуулсан ба хамтарч хийх ажлын талаар нилээд олон санал гарч чиглэлээ тодорхойллоо.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ