Тээврийн хэрэгсэл ачилтын төлбөрийг 55 мянган төгрөг болгож буурууллаа

Нэгдүгээр эгнээнд авто тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар зогсоосон тохиолдолд ачигч машинаар ачдаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд ачилтын төлбөрт 70-90 мянган төгрөг тушааж байж, тээврийн хэрэгслээ эргүүлэн авдаг.

Энэ нь иргэдийг бухимдуулж, хэт үнэтэй гэх шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл энэхүү шүүмжлэлийг холбогдох албаныхан хүлээн авч, судалгаа хийснээр ачигчийн төлбөрийг бууруулах боломжтой гэж үзжээ. Энэ дагуу маргаашнаас эхлэн тээврийн хэрэгсэл ачилтын төлбөрийг 55 мянган төгрөг болгож, бууруулж байна.

Ингэхдээ 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлсэн бол км тутамд 1700 төгрөг нэмэгдүүлж тооцохоор болжээ.

Мөн машинаа ачуулсан тохиолдолд дараах байршлуудаас авах боломжтой юм.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ