Баянзүрх эмнэлгийн хүүхдийн тасагт хандив өргөв

“Бүх дэлхийн хүүхдүүд” сан, “LEXUS 470- Мongolia” группийн залуус хамтран Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасагт хандив өргөлөө. Баянзүрх дүүргийн эмнэлгийн мэдээлэл технологийн инженер, сургалтын ажилтан Б.Жавзандорж тэргүүнтэй “Бүх дэлхийн хүүхдүүд” сан нь хүүхэд багачуудын боловсрол, эрүүл мэндийг дээшлүүлэх, дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус хүмүүнлэгийн байгууллага юм. 2013 онд үүсэн байгуулагдснаасаа хойш “Боловсролыг дэмжье “ аяны хүрээнд нийт 1000 гаруй хүүхдэд үйл ажиллагаагаа хүргэжээ. 2014 онд “Хүүхэд бүхэн эрүүл байг” цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн бямба гарагт Facebook social media буюу “LEXUS 470- Мongolia” фэйсбүүк группийн залуустай хамтран Баянзүрх эмнэлгийн хүүхдийн тасагт 100 ширхэг ор хөнжлийн даавууг бэлэглэлээ.
Тус эмнэлгийн хүүхдийн тасаг нь 120 ортой боловч одоогоор 190 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ийм их ачаалалтай үед хоёр сая гаруй төгрөгийн хандив өгч байгаад тасгийн хамт олон болон эцэг эхчүүд талархаж байгаагааилэрхийллээ. Б.Анхбаяр ахлагчтай “LEXUS 470- Мongolia” фейсбүүк групп 101 гишүүнтэй. Тэд жилд 3-4 сайн үйлсийн аянд нэгдэж оролцдог аж. Энэ жилийн хувьд ЭНЭШТөвд 100 ширхэг мод тарьж, Сэлбэ голын цэвэрлэгээг хийж, ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдэд өвлийн хувцас хандивлан Мөнххүслэн хүүгийн эмчилгээний зардал цуглуулах хандивын аянд оролцож хандив өргөжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ