Би...тоглолтын хэвлэлийн бага хурал болно

Монгол улсын филармоний гоцлол дуучин Л.Насанбуян өөрийн анхны бие даасан БИ...тоглолтоо сарын 28,29-нд тоглох аж.
Түүний БИ...тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр МУ-ын филармони дээр 12:00цагт болох бөгөөд ирсэн сэтгүүлчдэд дуучин Насаа анхны ХЭЗЭЭ Ч МАРТАГДАШГҮЙ цомгоо өөрийн гарын үсгээ зурж бэлэглэнэ гэнэ.
БИ...тоглолтонд удирдаач УГЗ Б.Ганбатын удирдлаганд Баянмонгол джаз оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, МУ-ын филармоний гоцлол дуучин Нарка, Мотив хамтлагийн дуучин Ганбаа зэрэг мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдэх томоохон баг бүрэлдэхүүн оролцох аж.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ