Жижиг дунд бизнес эрхлэгчдэд дуулгах таатай мэдээ

Монгол Улсад 60 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 75 хувь нь шинээр үүсгэн байгуулагдсан байдаг бол эдгээр шинэ аж ахуйн нэгжүүдийн ердөө 15 хувь нь эхний 3 жилдээ хөлөө олдог ба үлдсэн 85 хувь нь зогсонги байдалд үлддэг гэсэн судалгаа бий.
Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болох ДНБ-ий өсөлт, ажилгүйдал, инфляц, төсвийн болон гадаад худалдааны тэнцэл, үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадамж зэрэг нь 2014 онд маш тааруу үр дүн үзүүлээд байна. Монгол улсын Сангийн яамнаас хийсэн судалгаагаар 2014 оны эхний хагас жилийн байдлаар ААНОАТ-ын тайлан ирүүлдэг нийт аж ахуйн нэгжийн 63 хувь нь “Х” болон алдагдалтай тайлан өгсөн бол НӨАТ-ын хувьд “Х” болон алдагдалтай тайлангийн тоо өмнөх оны мөн үеэс 47 хувиар өссөн нь эдийн засаг, бизнесийн орчин жил дараалан муудаж байгаагийн тод илрэл билээ.
Эдийн засгийн хямрал нь бизнесээ эхлээд удаагүй байгаа, мөн шинээр бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй хувь хүн, албан байгууллагууд зах зээл дээр тэсч үлдэхэд нэн бэрх нөхцлийг үүсгэж, цаашлаад үүдээ барихад хүргээд байна. Иймд зах зээлийн хүнд нөхцөл байдал, бизнесийн ширүүн өрсөлдөөн дундаас жижиг дунд бизнес эрхлэгчдийг торойн гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор UP Company үйл ажиллагаагаа эхлүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан БИЗНЕСЭЭ УДИРДАХАД ШААРДЛАГАТАЙ БҮХ ТАЛЫН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТыг зохион байгуулж байна.
Хэзээ: 2014 оны 12 сарын 06
Бүртгэл: http://goo.gl/forms/sCOLF5S7FB
Холбоо барих: 88081322, 89903296
Таны хөгжил = Бизнесийн хөгжил
СЭТГЭГДЭЛ БИЧИХ