0-9 насныхны дунд ханиад томуугийн өвчлөл их байна

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр 0-9 насны хүүхдүүд өвчлөх нь ихэсч байгааг ЭМЯ-нй Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна.

2014 оны 11 дүгээр сарын 17-24-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 72294 хүн хамрагдсанаас 7064 хүн буюу 9.8 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх 7 хоногийн дундаж үзүүлэлтээс 2.2 хувиар нэмэгджээ.

Томуу, томуу төст өвчин нь Сонгинохайрхан дүүрэгт 3.5 хувь, Баянгол дүүрэгт 2.4 хувь, Хан-Уул дүүрэгт 1.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.6 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсөдийн дийлэнх буюу 79.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжид 2013 дуудлага ирсний 898 тохиолдол буюу 44.6 хувь нь томуу, томуу төст өвчинтэй байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ