Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ

Монгол улс 1997 оноос жил бүрийн арван нэгдүгээр сарын 25-нд “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жил хүчирхийллийн эсрэг өдрийг НЭМҮТ, ГССҮТ, СБД-ийн ЭМ төв, Гэр бүл сайн сайхны нийгэмлэг,Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”-ыг энэ сарын 25-наас арванхоёр дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна.
Аяны хүрээнд:
- Хүчирхийллийн эсрэг төр засгаас баримлаж буй бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах
- Ерөнхий боловсролын их, дээд сургуулиудад хүчирхийллийн эсрэг мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах
- Оюутан, залуучуудад хүчирхийллээс сэргийлэх мэдээллийг түгээх зорилгоор шторк бэлтгэж, мэдээллийн сувгуудаар цацах
- Нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний гэр бүлд зориулсан гарын авлага түгээх зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна.
Манай улсад 2010-2013 онд 49 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амь насаа алдсан ба 1180 хүн гэмтэл авсан гэсэн судалгаа байдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ