Ихрүүдийн тухай сонирхолтой баримтууд

Ихэр хүүхэд эхийн хэвлийд яаж бүрэлддэг вэ? Эхийн биед сар бүр нэг өндгөн эс бий болдог. Өндгөн эс эр бэлгийн эстэй нэгдэж бүлэг болоод хүүхэд бүрэлдэж эхэлнэ. Эр бэлгийн эстэй нэгдсэн өндгөн эс заримдаа үл мэдэгдэх шалтгаанаар 2 хуваагддаг. Энэ үед хуваагдсан өндгөн эсээс нэг нэг хүүхэд бий болдог. Тэд эхийн хэвлийд 2 тусдаа хүйгээр дамжуулан хооллоно.

Бүр 3,4,5 ихэр ч төрж болно. Тэдний бүрэлдэх явц хоёр ихэртэй яг адилхан. Эрдэмтэд ихрүүдтэй холбоотой маш олон судалгаа хийсэн. Энэ судалгаанд 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн ихэр хүүхэд төрүүлэх илүү магадлалтай гэжээ. Учир нь энэ насны эмэгтэйчүүдийн өндгөн эс нэгээс олон байх нь үе үе тохиолддогтой холбоотой гэж үздэг.
Нигер ихэр хүүхэд төрөх хамгийн өндөр үзүүлэлттэй улс. Үүнийг тэндэхийн эмэгтэйчүүд өндгөн эсэд нөлөөлдөг тусгай даавар агуулсан амтат төмсийг их иддэгтэй холбон тайлбарладаг юм.
Хоорондоо усны дусал шиг адилхан ихрүүдийг нэг генийн ихрүүд гэдэг бол өөр ихрүүдийг ах дүүс гэж нэрлэдэг. Нэг генийн ихрүүдийн 25 хувь нь тольны тусгал мэт ялгагдахын аргагүй адилхан байдаг ба тэдний уураг тархины бичлэг нь хүртэл адилхан гэнэ. Тэгвэл ДНК нь адил боловч хоорондоо адилгүй, бүр ямар ч төсгүй ихрүүд ч байдаг. Тэд бие биеэ сайтар ойлгож, хол байсан ч нэгнийгээ мэдэрч чаддаг.


Адилхан ихрүүдийн арьсны өнгө өөр байх тохиолдол ч бас бий. Ийм ихрүүдийн ургийн хөгжил нь хэвлийд байх хугацаандаа өөр өөр байдаг аж. Адилхан ихрүүд ерөнхийдөө эхээс мэндэлсэн даруйдаа хүйгээр салдаг ч ижил зан араншин, сонирхол илэрдэг.
Зарим тохиолдолд ихрүүд нэг өдөр дараалан төрөхгүй байх нь бий гэнэ. Мөн хэдийгээр ихэр ч гэсэн нэгэнтээ л хоёр хүн учир хурууны хээ нь өөр байдаг ажээ.
Ихрүүдтэй холбоотой ховор үзэгдэл Сиамын ихрүүдэд ажиглагдана. Тэд цээжний яс болон биеийн зарим хэсгээрээ хоорондоо наалдсан байх агаад ийм тохиолдолд мэс заслын аргаар салгаж болох юм. Гэвч зарим тохиолдолд энэ нь амжилтгүй болох нь бий.
Энэ мэтчилэн ихрүүдийн талаар гайхалтай, сонин хачин зүйл олон. Эцэст нь сонирхуулахад, ихэр хүүхдүүдийн 22 хувь нь солгой байдаг гэсэн судалгаа бас байна.
Энэ бүх үл мэдэгдэх зүйлсийн учир шалтгааныг зөв утгаар нь тайлбарлах шинжлэх ухааны салбар хараахан алга.


Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ