"Ховд нутгийн дуулал 2014" тоглолт энэ сарын 29-д болно


Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны санаачилгаар “Ховд нутгийн дуулал 2014” тоглолтыг арваннэгдүгээр сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ.
Уг тоглолтыг Ховд аймгийн хөгжлийн төлөө сан, Торгон нутаг клуб, Ховд аймгийн Засаг ааргын Тамгын газар, Тод үсэг хэвлэх үйлдвэр, Ховд аймгийн оюутан залуучуудын Соёл боловсролын дэмжих төв хамтран зохион байгуулж байгаа аж.
Ховд нутгийн сум бүрийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид оролцож Ховд нутгийн зон олон хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөх боломжийг бий болгохын зэрэгцээ сумынхаа залуучуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой гэнэ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ