Нэг ардчилалд нэг л хүн үлдсэн

Шинэчлэлийн засгийн газарт хоёр квоттой байсан Ардчилсан намын Нэг ардчилал фракц шинэ засагт ганц суудалтай үлдэх бололтой. Энэ нь Боловсролын сайд Л.Гантөмөр бөгөөд тэрээр Х.Тэмүүжнийг бодвол салбартаа олон зүйлийг шинэчилсэн, хийсэн бүтээсэнтэй хүн учир харин ч нүдээ олсон шийдвэр юм.
Х.Тэмүүжингийн хувьд Монгол төрийн сайд орооцолдож үзээгүй асуудалтай зууралдаж ард түмний нүдийг орой дээр нь гаргасан хүн. Тиймээс түүний улстөрчийн карьер хэдий болтол үргэлжлэх нь бүрхэг. М.Батчимэгийн хувьд түүнийг Ерөнхийлөгчийн хүн гэдэг бөгөөд тэрээр өнөөдөр засаглалын шинэчлэлийн төлөө явж байгаа.
Мөн энд нэг зүйлийг онцлоход хуучин нэг Ардчилалд байгаад Шонхор фракцид орсон Ж.Батзандан гишүүнийг фракц хэсдэг хэмээх яриа гарчээ. Зовхи нь өөдөө яваа гишүүний хувьд Шонхор фракцид орсноос хойш Монголын хамгийн олон гишүүнтэй, идэвхтэй үйл ажиллагааявуулдаг Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа аж.
Ер нь ч фракц сольдог нэгнээс илүүтэй нам хэсдэг хүмүүсийг ярих нь зүйтэй болов уу. Х.Тэмүүжний хувьд л гэхэд Эх орон нам, Иргэний хөдөлгөөний нам, Ардчилсан нам хэмээн явсаар энэ хүрсэн түүхтэй байдаг.
М.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ