Нярайд зориулсан нэмэлт бүтээгдэхүүнийг буцаан татаж эхэллээ

Насанд хүрэгчид болон хүүхэд, тэр дундаа дутуу төрсөн нярайд зориулсан пробиотик нэмэлт бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татаж эхэлжээ.
Энэ нэмэлт бүтээгдэхүүнээс эмгэг төрүүлэгч Rhizopus Oryzae мөөгөнцөр илэрсэн бөгөөд хүний арьс, дотор эрхтнийг гэмтээж улмаар үхэлд хүргэх аюултай юм. Нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүн хордлого авч нас барсан тохиолдол өнгөрсөн 10 дугаар сард АНУ-д гарсан байна. Нэмэлтийг АНУ-ын нийт нутаг дэвсгэр, Их Британи, Израил Улсын зах зээл болон цахим ертөнцөөр нэлээд хэмжээгээр борлуулж байжээ.
Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын Холбооны алба мэдээлэл хийж уг бүтээгдэхүүнийг цахим ертөнцөөр дамжуулан худалдан авч хэрэглэхгүй байхыг иргэддээ анхаарууллаа. Solgar ABC Dophilus® Powder нэмэлт нь ОХУ-ын холбогдох байгууллагын бүртгэлд албан ёсоор бүртгэгдээгүй, худалдан борлуулах эрх аваагүй юм байна.
Нэршил : Solgar ABC Dophilus® Powder жин 50 грБүтээгдэхүүний код : 0 33984 00010 0Багцын дугаар : 074024-01R1, 074024-01, 074024-02Хугацаа : 31.07.2015
СЭТГЭГДЭЛ БИЧИХ