Монгол уран бичгийн анталоги хэвлэгджээ

“Монгол уран бичлэг” буюу “Mongolian Calligraphy” нэртэй томоохон каталоги хэвлэгдэн гараад байна. Уг ном “Монгол бичиг үгсийн түүхэн дэх уран бичээс”, “Монголын орчин үеийн уран бичлэг” гэсэн хоёр бөлгөөс бүрдэж байгаа юм.

Мөн эртний түүх соёлын дурсгалууд болон бичиг номын дотроос монгол уран бичлэг буюу каллиграфийн үүсэл гарлыг эрэн тодруулах оролдлого хийсэн аж.

Монгол уран бичлэгийн үүсэл хөгжил, ололтыг тольдон үзэж болох “Монгол уран бичлэг” хэмээх энэ номыг Соёл, спорт аялал жуулчлалын яамны Соёл урлаг хөгжүүлэх сангийн тэтгэлэгээр Соёл яруу найргийн академиас эрхлэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо өмнөтгөл үг бичиж, монгол англи тайлбартайгаар хэвлүүлсэн байна. Уг номын нээлт ирэх 12 сарын эхээр болно.

90-ээд оноос хойш шинээр сэргэн мандсан үндэсний монгол бичиг нь уран бичлэгийн хөгжлийн шинэ эрин үеийг авчирсан бөгөөд энэ цагийн нэрт каллиграфич Д.Баттөмөр, Д.Батбаяр, Т.Жамьянсүрэн, Л.Түвшинжаргал нарын зэрэг уран бүтээлчдийн бүтээсэн шилдэг каллиграфиуд орсноороо уг ном уран бичлэгийн шилдэг бүтээлийн антологи гэхээр болсон байна.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ