Машин угаалгад хонуулсан машиныг авч гаран, осол гаргажээ

Машинаа хонуулдаг газрын харуул, хамгаалалт нь өөрсдөө машиныг тань зөвшөөрөлгүй барьсан зэрэг хэргүүд өвлийн улиралд ихээхэн гардаг.

Тухайлбал, машин угаалгын газарт хонуулж байсан LAND 200 маркын машиныг согтуу угаагч нь авч гаран авто осол үйлдсэн хэрэг өнгөрсөн шөнө гарсан байна.

Одоогоор осол гаргасан этгээдийн бие хэвийн байгаа бөгөөд энэ хэргийг шалгаж байна. Тиймээс жолооч нартаа анхааруулахад машинаа хонуулдаг зогсоол болон гараж, бусад газрын хүмүүстэй гэрээ хийх хэрэгтэй бөгөөд эргээд хариуцлага тооцох эзэнтэй болгох хэрэгтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ