"Мухар гудамж" кино энэ сарын 28-нд нээлтээ хийнэ

“LVA” энтертайнментийн бүтээл “Мухар гудамж” кино араннэгдүгээр сарын 28-нд “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театруудад нээлтээ хийх гэж байна.
Тус киноны продюсероор жүжигчин Д.Лхагва ажиллаж, кино зохиолоо найруулагч Д.Баярсайхантай хамтран бичжээ. Харин киноны ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан, ерөнхий зураглаачаар “Idea source” студийн О.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм.
Харин киноны гол дүрд Д.Лхагва, Соёлын тэргүүний ажилтан, дуучин, жүжигчин Д.Сунрапова, Драмын театрын жүжигчин Ц.Цэрэнболд, Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар Гавьяат жүжигчин Ж.Дарамсүрэн, Ардын жүжигчин П.Цэрэндагва зэрэг уран бүтээлчид тогложээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ