Зургаан хүүхдийн аав Н.Баяраад донор олдож, хагалгаанд орохоор болжээ

Сарын өмнөхөн зургаан хүүхдийн аав, гэр бүл судлаач Н.Баяраад элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр Солонгос улсыг зорьсон талаар бид мэдээлж байсан. Түүний элэгний донор болох гэж байсан хүний нарийн шинжилгээний хариу муу гарсан учраас өнгөрсөн саруудад донор хайж байсан аж.
БНСУ-ын хуулиар хамаатан садан биш л бол донор болж болдоггүй юм байна. Иймд түүний дүү ахдаа донор болохоор Солонгос улсыг зорьжээ. Ийнхүү удтал эрэл хайгуул хийсэн түгшүүртэй саруудын эцэст донор олдсон байна.
Донор болох залууд хийсэн нарийн шинжилгээний хариу сайн гарсан аж. Тиймээс Н.Баяраа хагалгаагаа хүлээж байгаа бөгөөд түүнд маргааш буюу энэ сарын 27-нд хагалгаа хийхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ