Р.Чингисийг Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томиллоо

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагуудын удирдлагыг чөлөөлж, шинээр томилсон шийдвэр гаргалаа.

Үүний дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тушаалаар Цагдаагийн Ерөнхий газрын даргаар Р.Чингисийг томиллоо.

Р.Чингис өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байгаад, Хууль сахиулах Их сургуулийн захирлын албан тушаалыг хашиж байсан юм.

Харин ЦЕГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан Б.Билэгтийг ШШГЕГ-ын даргаар томилоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ