Өрх толгойлсон, зургаан хүүхдийн ээжид хүмүүжигчид тусалжээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэн, зургаан хүүхдийн эх, өрх толгойлсон Ц.Эрдэнэжаргал гэгч эмэгтэйд тус аймгийн хорих ангийн хамт олон хандивын аян зохион байгуулж, тусламж үзүүлжээ.

Гэрийг нь сэлгэн, шинэ нүүрсний амбаар, 00 зэргийг барьж, хэмнэлттэй зуух шинээр авч, гэрийн бусад эд хэрэглэлүүдийг сольж өгчээ.

Түүгээр ч зогсохгүй 3-17 насны хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл болон хувцас хэргэлэл бэлэглэн, хоол хүнс зэргийг нь цуглуулж өгсөн байна.

Энэ ажлыг тус хорих ангийхан санаачлан зохион байгуулж, хүмүүжигчид мөн энэ аянд идэвхтэй оролцож сайн үйлс бүтээсэн байна.

Мөн түүний цэцэрлэгийн насны хоёр хүүхдийг цэцэрлэгт хамруулж, газрын гэрчилгээ олгох зэрэг нийгмийн асуудлыг нь шийдэж өгсөн байна.

Зургаан хүүхдийн эх Ц.Эрдэнэжаргал нь элэгний хорт хавдартай, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ