Өчигдөр санаатайгаар хүний амь бүрэлгэсэн хэрэг гарчээ

2014 оны 11-р сарын 26-с 27-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1645 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийгхолбогдох нэгжүүд шалган, 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Нийслэлд хүнийг санаатай алах 1 гэмт хэрэг, золгүй байдлаар нас барсан 7 хүн, хүчиндэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 11, танхайрах гэмт хэрэг 8, залилан мэхлэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 9, осол 14 гарч 11 хүн гэмтсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ