Монгол эрдэмтдийн бүтээлүүд Азидаа тэргүүлж эхэллээ

Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны технологийн сан хамтран Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо" сэдэвт чуулга уулзалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.
Уулзалтын үеэр эрдэмтэн, судлаачдын олон жилийн онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлж таниулах, урамшуулах арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн зорилт, бодлогын хэрэгжилт, тус салбарын хөгжилд мэргэжлийн нийгэмлэгүүдийн гүйцэтгэх үүрэг, салбарын санхүүжилтын олон талт эх үүсвэрийг бий болгох зэрэг чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ