15 нэр төрлийн хүнсний ногоог устгалд оруулахаар болжээ

Хүнсний нгогоо хадгалах агуулах, зоорь, хүлэмжийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийсэн байна.
Хүнс ногооны томоохон зах болох "Барс" худалдааны төвийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо хадгалах гурван агуулах зоорийг шаардлага хангаагүйн улмаас түр хугацаагаар хаасан байна.
Мөн дотоод хяналтыг мөрдөж ажиллаагүй, албан шаардлагын биелэлтийг хэрэгжүүлээгүй, хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн 12 аж ахуй нэгж, иргэнд 5 сая 376 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авчээ.
Шалгалтын явцад 48200 тонн багтаамж бүхий 171 зооринд хадгалагдаж байгаа болон 111.7 га талбай бүхий 244 хүлэмжинд тариалсан 20 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хөрс, ургаж байгаа ургамлын навч иш, салаа мөчрийн нийт 541 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулж, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй “Буянт бумба эрдэнэ” ХХК-ий Киргиз улсаас импортлосон 6 тн лийрийг устгаж, 15 нэр төрлийн 113.0 мянган төгрөгний үнэ бүхий өвчилсөн төмс, хүнсний ногоог хураан, устгах, шилжүүлэх актаар Зуунмод сумын устгалын комисст хүлээлгэн өгч, устгуулах арга хэмжээ авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ