Дугаарын хязгаарлалтын цагийг багасгах талаар дахин хэлэлцэхээр боллоо

Өчигдөрийн НИТХ-ийн хурлаар хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь дугаарын хязгаарлалтын цагийг багасгах талаар байсан юм. Хүйтний улиралд автобус хүлээх хүндрэлтэй байгаа тул иргэдийн зүгээс энэ талаар удаа дараа хотын хүсэлт ирүүлээд байгаа юм байна.

Энэ талаар нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Батбаяр “Хотын хэт төвлөрлөөс болж замын бөглөрөл үүсч байгаа. Иймд Их тойрууд байгаа их дээд сургуулиудыг хотоос гаргах мөн төр захиргааны байгууллагуудыг хотын зах руу нүүлгэх хэрэгтэй” хэмээн саналаа хэлсэн бол төлөөлөгч Ш.Одгэрэл “Замын түгжрэлийн гол гацаа нь авто зогсоол. Иймээс зогсоол шинээр барих шаардлагатай. Бага тойруугаас бүх их дээд сургуулийг гаргана гэвэл бүтэхгүй. 180 мянган оюутан байгаа шүү дээ. Дугаарын хязгаарлалтын хувьд өглөө 8:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл үйлчлэхийг дэмжиж байгаа” гэдгээ хэлсэн юм.

Төлөөлөгчид энэ мэт олон санал гаргаж байсан учир дээрх асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэхээр болжээ. Хурлаар дээрх асуудлыг зөвшөөрвөл дугаарын хязгаарлалтыг өглөө 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл хэрэгжүүлэх юм байна.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ