Төрийн өмчит компаниудын аваргууд тодорно

Төрийн өмчийн хорооноос төрийн өмчит компаниудын дунд спортын гурван төрлөөр тэмцээн уралдааныг зохион байгуулж байна.

Тэмцээн Буянт-Ухаа бие тамир спортын цогцолборт өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд тэмцээнд төрийн өмчийн 29 үйлдвэр, компанийн баг тамирчид оролцож байна.

Тус тэмцээн ширээнийн теннис, сагсан бөмбөг, шатар гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж бөгөөд аваргууд өнөөдөр тодрох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ