Улаанбаатарт цас орно


Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангархыг онцгойлон анхааруулж байна
2014 оны 11 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсэг, төв болон говийн нутгийн зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 21-26 хэм Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 15-20 хэм хүйтэн, говийн нутгийн зүүн хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч 10-12 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ