Цагдааг зодож танхайрчээ

Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй зодож танхайрсан хэргүүд гарчээ.
Чингэлтэй дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "Гэрэл" төвийн замын урд энэ сарын 27-ны өдөр Toyota Prius маркын автомашины жолооч У гэгч нь согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зодож танхайрсан байна. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Homeplaza" төвийн урд Toyota Crown маркын автомашины жолооч Б гэгч нь замын цагдаагийн тасгийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн эрх чөлөөнд нь халджээ. Энэ хэргийг дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ