Солонгос хэл дээр тоглох жүжгийн тэмцээн болно

Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-наас олон нийттэй харилцах харилцаагаа нээлттэй болгон оюутан залуусын дунд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь ирэх 12 дугаар сарын 06-ны өдөр солонгос хэл дээр тоглох жүжгийн тэмцээн юм. Уг жүжгийн зорилго нь солонгос хэл сурч байгаа хүүхэд, залуусын хүслийг нь дэмжих, өөрөө өөрийгөө таниулах, нээхэд нь тусалж,дэмжих зэрэг олон талын боломжуудыг нээн өгөхөд оршиж байгаа юм.

Түүнчлэн тус улсын ЭСЯ солонгос хэлний ангийн оюутнуудаас 15 суралцагчийг сонгон, 12 дугаар сарын 8-13-ны хооронд долоо хоногийн хугацаатайгаар солонгосын томоохон компани болон үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгуулах гэж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ